Бидний тухай

2009 онд байгуулагдсан

Үйл ажиллагаа:

Нийслэлийн Ажил Олгогч Эздийн Холбоо (НАОЭХ) нь 2009 онд нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ажил олгогчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зорилготой үүсгэн байгуулсан.

Манай байгууллага нь гишүүн болон дэмжигч ажил олгогч эздийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төрөлжсөн үйлчилгээг үзүүлэх, Олон улсын байгууллагууд, бусад улс орны ажил олгогчдын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна.

Өнөөдөр тус холбоо нь нийслэл Улаанбаатар хотын “Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо”, “Нийгмийн даатгалын нийслэлийн зөвлөл”, “Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөл” зэргийн бүтэц бүрэлдэхүүнд нийслэл хотын ажил олгогчдоо төлөөлөн шийдвэр гаргах түвшинд тэдгээрийн эрх ашгийг хамгаалж, дуу хоолойг нь хүргэн ажиллаж байна.

Үүний зэрэгцээ үйлдвэрлэл, барилга, тээвэр, банк, даатгал, худалдаа-үйлчилгээ, аялал жуулчлал, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, мэдээллийн технологи зэрэг хувийн хэвшлийн салбаруудыг хамарсан аж ахуйн нэгж, компаниудыг нэгтгэн тэдгээрийн эрх ашгийг Монгол Улсын нийт хүн амын 30 гаран хувь нь оршин сууж, аж ахуйн нэгж байгууллагын 60 орчим хувь нь төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг Монгол орны хөгжлийн цөм болсон нийслэл хотынхоо ажил олгогчдыг төлөөлөн тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нийгэм, эдийн засгийн хөгжил болон бусад асуудлаар Нийслэл Улаанбаатар хотын гурван талт хэлэлцээрийг 2012 оноос эхлэн тогтмол байгуулж хамтын хэлэлцээрээ дүгнэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар Дэлхийн банк, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Азийн хөгжлийн банк, Азийн сан, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллага, АНУ-ын Нью-Иорк, Сан Франциско, Лас Вегас, Чикаго зэрэг хотуудад зохион байгуулагддаг франчайзинг, ЖДҮ, хөнгөн ба хүнисний, барилгын салбарын гэх мэт үзэсгэлэнгүүд, БНХАУ-ын Манжуурын Бизнес холбоо, Хар мөрөн мужийн Бизнес холбоо зэрэг байгууллагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан Харбин, Манжуур зэрэг хотуудад зохион байгуулагддаг олон улсын үзэсгэлэнгүүдэд жил бүр Монгол улсаас бизнес эрхлэгч ажил олгогчдыг уламжлал болгон оролцуулж хамтран ажиллаж байна.

Манай холбоо мэргэжлийн 40 гаран холбоотой хамтын ажиллагаатай ажиллаж жилд дунджаар 30 орчим төрлийн сургалт зохион байгуулан ажиллаж байна.

We look forward to your stay.

Ч.Нанжидсамбуу

Эрхэм зорилго:

Ажил олгогч эздийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлж Нийслэл Улаанбаатар хот болон төр засгийн гарч буй бодлогод хувийн хэвшлийн байр суурийг илэрхийлэх, нөлөөлөх, нийгэм, эдийн засгийн харилцаанд төлөөлөх, өмгөөлөх, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болох.

Зорилт:

  • Гишүүн болон дэмжигч байгууллагынхаа эрэлт хэрэгцээнд суурилсан, төлөвлөсөн сэтгэл ханамжтай бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх,
  • Үр дүнд суурилсан гүйцэтгэлтэй, оролцоотой хамтын ажиллагааг хөгжүүлэх,
  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болсон хувийн хэвшлийн томоохон төлөөлөгч болох,
  • Санаачлагатай, оролцоотой, тогтвортой хөгжлийн хурдасгагч хүч болон хүртээмжтэй ажиллах,
  • Хурдан, шуурхай, уян хатан, санаачлага гарган үнэнч шударгаар ил тод оролцогч талуудтай үр дүнтэй, хариуцлагатай ажиллах,

Үндсэн чиг үүрэг:

  • Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх улс орон, нийгмийн тайван байдлыг хангах,
  • Төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх,
  • Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх,
  • Бизнесийн хууль эрхзүйн орчинг ээлтэй, оновчтой болгох,
  • Бизнесийн хөгжлийг хурдасгах,
  • Бизнесийн салбар дахь хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн таатай орчин бүрдүүлэх,
  • Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд суурилсан зохистой хөдөлмөрийн харилцааг төлөвшүүлэх,
  • Гишүүд, дэмжигчдээ чадавхижуулах замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлж, oлон улсын зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлэх,
  • Ажил олгогч эздийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрх ашгийг сэргээх,
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,
  • Гишүүд, дэмжигчдийн эрэлтэд суурилсан төрөлжсөн үйлчилгээг ажил олгогч эздэд хүргэх,