НАОЭХ · Баталгаажуулалтын үйлчилгээ

Баталгаажуулалт

Баталгаажуулалтын схем, шаардлага, үнэлгээний аргачлал, үе шат болон холбогдох баримт бичгийн мэдээлэлтэй танилцана уу. Үйлчилгээний хүрээ, шалгуур, баримт бичгийн мэдээллийг ил тод байршуулж байна.

Хувь хүний баталгаажуулалт

Гүйцэтгэх захирал, удирдах ажилтан болон мэргэжилтэн өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагыг үнэлүүлэх хүсэлт гаргана. Компани бүртгүүлэх шаардлагагүй.

Байгууллагын баталгаажуулалт

Байгууллага өөрийн үйл ажиллагаа, тогтолцоо болон холбогдох шаардлагын нийцлийг үнэлүүлэх хүсэлт гаргана.

Баталгаажуулалтын схемүүд

Схем бүрийн хамрах хүрээ, шалгуур болон үнэлгээний мэдээллийг үзнэ үү.

Ажилтны баталгаажуулалт

Гүйцэтгэх захирлын (CEO) баталгаажуулалт

Байгууллагыг амжилттай удирдан чиглүүлэх мэдлэг, ур чадвар, туршлагыг олон улсын жишигт нийцүүлэн баталгаажуулах хөтөлбөр.

Шаардлага, шалгуур
1. Дээд боловсролтой байх (Магистр болон түүнээс дээш бол давуу тал)
2. Удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
3. Ёс зүйн зөрчил, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байх
4. Компанийн засаглал, санхүүгийн удирдлагын зохих мэдлэгтэй байх
Үйл явц, үе шат
1. Өргөдөл, баримт бичгээ цахимаар илгээх
2. Баримт бичгийн үнэлгээ (НАОЭХ-н комисс шалгах)
3. Мэдлэг, ур чадварын тест болон ярилцлага өгөх
4. Үнэлгээний тайлан гаргах
5. Сертификат олгох (3 жилийн хугацаатай)
Үндсэн үнэ1,200,000₮
Гишүүний үнэ800,000₮
Өөрийгөө үнэлэх

Баримт бичиг, журам

Нийтэд нээлттэй баталгаажуулалтын журам, схем, заавар болон бусад баримт бичгийг эндээс үзэж, татаж авна.

Одоогоор нийтэд нээлттэй баримт бичиг байршуулсангүй.

Үнэлгээ, баталгаажуулалтын талаар

Баталгаажуулалтын үйл явц нь тухайн схемийн шаардлага, үнэлгээний аргачлал болон холбогдох баримт бичигт үндэслэнэ. Үнэлгээний үр дүн, баталгаажуулалтын шийдвэр нь тогтоосон шалгуурын дагуу гарна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол НАОЭХ-той холбогдоно уу.