2026 оны 11-р сарын 06
23 удаа уншсан
НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН 2026–2028 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийслэлийн ажил олгогч эздийн холбооны төлөөлөл оролцсон хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт уулзалт 09 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа.
Уулзалтаар Нийслэлийн 2026–2028 оны хамтын хэлэлцээрийн төсөлд талууд санал солилцож, нийслэлийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, бизнесийн орчин болон нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
Ажил олгогч талын зүгээс ажиллах хүчний хомсдол, хүний нөөцийн ур чадвар, хөдөлмөрийн бүтээмж, бизнес эрхлэх орчныг сайжруулах, давхардсан шаардлага, хяналт шалгалтыг боловсронгуй болгох, үндэсний аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжид шинээр үүрэг, зардал бий болгох асуудлыг урьдчилан зөвшилцөх зэрэг ажил олгогчдод шууд хамаарах асуудлыг хэлэлцээрт тусгах байр сууриа илэрхийллээ.
Талууд хамтын хэлэлцээрийг бодит хэрэгжихүйц, хэмжигдэхүйц үр дүнтэй, гурван талын харилцан үүрэг, оролцоонд тулгуурласан баримт бичиг болгоход санал нэгдэж, төслийг эцэслэн боловсруулж ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.
Төр – ажил олгогч – ажилтан гэсэн гурван талын хамтын ажиллагаа нь нийслэлийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, хөдөлмөрийн харилцаа, бизнесийн тогтвортой орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.