2026 оны 11-р сарын 11
20 удаа уншсан
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО ILO/БНСУ-ЫН ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ФОРУМД ОРОЛЦОЖ БАЙНА
1 / 2
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) болон Бүгд Найрамдах Солонгос Улсын түншлэлийн хөтөлбөр (I-KORP)-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Үр дүнгээс дараагийн мөчлөг рүү: Хиймэл оюун ухааны эрин үеийн шударга шилжилт ба хүний нөөцийн чадавх” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн форум 2026 оны 11 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж байна.
Тус форумд Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (MONEF) оролцож, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчдын хэрэгцээ шаардлага, хүний нөөцийн чадавх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын асуудлаарх бүс нутгийн хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулж байна.
Форумд Монгол, Вьетнам, Камбож, Филиппин, Тайланд зэрэг таван улсын Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөлөл, ILO болон БНСУ-ын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид оролцож, 2024–2026 онд хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүн, туршлага, сургамжийг хэлэлцэж байна.
Энэ удаагийн форумын хүрээнд дараах асуудлуудад онцгой анхаарч байна. Үүнд:
🔹 Хиймэл оюун ухаан, дижитал технологийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө;
🔹 Ногоон эдийн засагт шилжих үйл явц ба шударга шилжилт;
🔹 Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн ур чадварын хөгжил;
🔹 Ажил олгогчийн оролцоотой мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо;
🔹 Нийгмийн яриа хэлэлцээ, хөдөлмөрийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудал.
Форумын нэг чухал зорилго нь 2027–2030 онд хэрэгжүүлэх ILO/БНСУ-ын түншлэлийн хөтөлбөрийн дараагийн мөчлөгийн тэргүүлэх чиглэл, улс орнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох юм.
MONEF-ийн хувьд энэхүү форум нь Монголын ажил олгогчдын нийтлэг хэрэгцээ, шаардлагыг олон улсын түвшинд хүргэх, бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дижитал болон ногоон шилжилтийн үед аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх шинэ боломжийг судлах чухал ач холбогдолтой юм.
Эзэн баян бол Улс баян.
#MONEF #ILO #IKORP #JustTransition #DigitalTransformation #DecentWork #Employers #SkillsDevelopment