Цаг үеийн шинэ мэдээ, мэдээлэл
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) болон Бүгд Найрамдах Солонгос Улсын түншлэлийн хөтөлбөр (I-KORP)-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Үр дүнгээс дараагийн мөчлөг рүү: Хиймэл оюун ухааны эрин үеийн шударга шилжилт ба хүний нөөцийн чадавх” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн форум 2026 оны 11 дүгээр сарын 11–13-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж байна. Тус форумд Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (MONEF) оролцож, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчдын хэрэгцээ шаардлага, хүний нөөцийн чадавх, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын асуудлаарх бүс нутгийн хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулж байна. Форумд Монгол, Вьетнам, Камбож, Филиппин, Тайланд зэрэг таван улсын Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөлөл, ILO болон БНСУ-ын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид оролцож, 2024–2026 онд хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүн, туршлага, сургамжийг хэлэлцэж байна. Энэ удаагийн форумын хүрээнд дараах асуудлуудад онцгой анхаарч байна. Үүнд: 🔹 Хиймэл оюун ухаан, дижитал технологийн хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөө; 🔹 Ногоон эдийн засагт шилжих үйл явц ба шударга шилжилт; 🔹 Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн ур чадварын хөгжил; 🔹 Ажил олгогчийн оролцоотой мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо; 🔹 Нийгмийн яриа хэлэлцээ, хөдөлмөрийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудал. Форумын нэг чухал зорилго нь 2027–2030 онд хэрэгжүүлэх ILO/БНСУ-ын түншлэлийн хөтөлбөрийн дараагийн мөчлөгийн тэргүүлэх чиглэл, улс орнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох юм. MONEF-ийн хувьд энэхүү форум нь Монголын ажил олгогчдын нийтлэг хэрэгцээ, шаардлагыг олон улсын түвшинд хүргэх, бүс нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дижитал болон ногоон шилжилтийн үед аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх шинэ боломжийг судлах чухал ач холбогдолтой юм. Эзэн баян бол Улс баян. #MONEF #ILO #IKORP #JustTransition #DigitalTransformation #DecentWork #Employers #SkillsDevelopment
Дэлгэрэнгүй унших →
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэл Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Нийслэлийн ажил олгогч эздийн холбооны төлөөлөл оролцсон хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт уулзалт 09 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа. Уулзалтаар Нийслэлийн 2026–2028 оны хамтын хэлэлцээрийн төсөлд талууд санал солилцож, нийслэлийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, бизнесийн орчин болон нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Ажил олгогч талын зүгээс ажиллах хүчний хомсдол, хүний нөөцийн ур чадвар, хөдөлмөрийн бүтээмж, бизнес эрхлэх орчныг сайжруулах, давхардсан шаардлага, хяналт шалгалтыг боловсронгуй болгох, үндэсний аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжид шинээр үүрэг, зардал бий болгох асуудлыг урьдчилан зөвшилцөх зэрэг ажил олгогчдод шууд хамаарах асуудлыг хэлэлцээрт тусгах байр сууриа илэрхийллээ. Талууд хамтын хэлэлцээрийг бодит хэрэгжихүйц, хэмжигдэхүйц үр дүнтэй, гурван талын харилцан үүрэг, оролцоонд тулгуурласан баримт бичиг болгоход санал нэгдэж, төслийг эцэслэн боловсруулж ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо. Төр – ажил олгогч – ажилтан гэсэн гурван талын хамтын ажиллагаа нь нийслэлийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, хөдөлмөрийн харилцаа, бизнесийн тогтвортой орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Дэлгэрэнгүй унших →
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 127 дугаар “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР болон СУНГАХ үйл ажиллагааг Зөвшөөрлийн нэгдсэн цахим систем (LICENSE.MN)-ээр хүлээн авч, шийдвэрлэж байна. Цаашид тусгай зөвшөөрлийн хүсэлтийг www.license.mn цахим системийн доорх хавсаргасан зөвлөмжийн дагуу холбогдох мэдээллийг бүрэн оруулж илгээнэ үү. Шаардлагатай тохиолдолд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны 51-263461, 51-262981 дугаарын утсаар холбогдоно уу.
Дэлгэрэнгүй унших →
Эрхэм хүндэт ажил олгогчид, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд та бүхэндээ Монгол Улсад хувийн хэвшил үүсч хөгжсөний 36 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Дэлгэрэнгүй унших →
МҮЭХ, ФРЕДРИХ ЭБЕРТИЙН САНТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ "ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ХАМГААЛАХ, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ" СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫН ХОЙД БҮСИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ОРХОН АЙМАГТ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДӨР ЭХЭЛЛЭЭ. Уг сургалт, зөвлөгөөнд МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Р.Ганхуяг оролцож, "Аж ахуйн нэгж, байгууллагын өнөөгийн байдал ба хөдөлмөрийн зах зээл" сэдэвт илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариуллаа
Дэлгэрэнгүй унших →
Тэгш тусгал ТББ-ын хэрэгжүүлж буй “Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төсөл” (MDLI-2)-ийн хүрээнд Монголын ажил олгогч эздийн холбоотой хамтран ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, хүний нөөцийн ажилтнуудад зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Сургалт, хэлэлцүүлгийг хүний эрхийн активист, сургагч багш Б.Болороо чиглүүлэн ажиллана. Болороо Буянжаргал 🎯 Энэхүү арга хэмжээгээр: ✅ Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын талаарх ойлголтоо нэмэгдүүлнэ. ✅ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай танилцана. ✅ Сонсголгүй хүний соёл, харилцааны онцлог, ажлын байрны хүртээмжийн талаар суралцана. ✅ Монгол дохионы хэлний цахим толь бичгийг ашиглаж үзнэ. ✅ Сонсголгүй ажилтан, ажил олгогчдын сайн туршлагаас суралцаж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодит шийдлүүдийг хамтран хэлэлцэнэ. 📅 Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 27 🕣 Цаг: 08:30–15:00 📍 Хаана: Улаанбаатар зочид буудал (Баянзүрх танхим) 👥 Хамрах хүрээ: Ажил олгогчид, аж ахуйн нэгжийн удирдлага, хүний нөөцийн ажилтнууд 📝 БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: [https://docs.google.com/.../1FAIpQLScV.../viewform... ] 📞 Холбоо барих: 88650701 Хүртээмжтэй ажлын байр бол сонсголгүй ажилтныг өөрчлөх тухай биш, харин хүн бүрийн ур чадварыг үнэлж, тэгш оролцох боломжийг бүрдүүлэх тухай юм. Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна! Зохион байгуулагч: Тэгш тусгал ТББ, MDLI-2 төсөл Хамтран зохион байгуулагч: Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо
Дэлгэрэнгүй унших →